ЭЕШ-ыг ирэх сарын 19-22-нд зохион байгуулна
Засгийн газрын ээлжит хурал 2021 оны долдугаар сарын 20-нд болж элсэлтийн ерөнхий шалгалтыг хэзээ авах талаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 оны наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Энэ жилийн ЭЕШ-д 40,420 хүүхэд шалгуулах бөгөөд зохион байгуулалтад 9,000 орчим багш, ажилтнууд оролцох юм байна. Орон нутагт 7,600 хүүхэд сумаас аймгийн төвд очиж шалгалт өгөх ажээ.
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed